Наадмаа донж хотойтол сайхан наадаж явтал АҮЭБЯ-наас наадамчин олондоо онцгой гэнэтийн бэлгийг өчигдөр орой барилаа.

одруулбал, та бүхэн орон нутгийг зорьж наадахад шатахууны хомсдол үүсэхгүй нөөц арвин бий хэмээн сайд нь олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдрөөс хөдөө орон нутгаас хотыг зорьсон жолооч нар өчнөөн цаг дугаарлаж шатахуунаа авч буйгаа сошиалдаа нийтэлсэн. 

Харин АҮЭБЯ-наас “ОХУ-ын Роснефть болон бусад компаниас ирсэн долдугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны долдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна. Олон улсын нөхцөл байдал тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бид бодитоор үнэлж улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно" хэмээн мэдэгдэлдээ дурдав. 

Наадмын өмнө долдугаар сарын 7-ны өдрийн мэдээллээр “АИ92 автобензин 33 хоногийн нөөцтэй. Та бүхэн санаа зоволтгүй, айдаст автахгүй хэрэггүй гэж олон нийтэд Г.Дамдинням сайд мэдээлсэн байдаг.

Энэ нь “Наймдугаар сарын 10 хүртэлх хэрэглээний шатахууны нэгэнт авчраад нөөцөлсөн” гэсэн үг. Гэтэл ингэж мэдэгдээд 10 хонолгүй нөөцөлсөн АИ92 автобензиний литр тутамд 250 төгрөгөөр нэмж түүнийгээ ОХУ-ын Роснефть болон бусад компанитай холбож тайлбарлав. 

Гэхдээ бас үнээ нэмэхийн хажуугаар бууруулсан бэлэг байгаа шүү гээд мэдэгдэлдээ давхар утга агуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж, дизель түлш 150 төгрөгөөр хямдарлаа гэжээ.