Монголын рок поп ертөнцийн түүхэнд хүчирхэгээр нэрээ тамгалж яваа "Никитон"-чууд зургадугаар сарын 29-нд төв цэнгэлдэх хүрээлэнд 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэхээр товоо зарлаад байгаа билээ.

Тус хамтлагт ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарыг "НИКИТОН" хамтлагийнхан гэдгийг залуус андахгүй ээ.

Тэгвэл уг хамтлагийнхан 25 жилийн ойн баяртаа зориулан өөрсдийнхөө бодит амьдралаа харуулахаар 14 хоног хамтдаа амьдарч байгаа билээ. Боловсрол суваг телевизээр тэдний шоу үзэгчдийн хүртээл болж эхэлсэн билээ. Уншигч та бүхэндээ тус хамтлагийн бодит амьдралыг харуулсан шоуны 3-6 дугаарыг хүлээн авна уу.

Дашрамт дуулгахад, энэ сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд НИКИТОН-чуудтай 25 насных нь төрсөн өдрийг хамтдаа доргио тэмдэглэхийг урьж байна. 

Таксын үнэ  VIP тасалбар 100 мянган бол энгийн нь 10 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Тасалбар борлуулах цэг: Ticket.mn 1900-1800 болон Shoppy.mn сайтаар захиалах боломжтой. 

-Улсын их дэлгүүр үүдэнд
-3,4-р хороололын Номин их дэлгүүр үүдэнд
-Дүнжингарав худалдааны төвийн үүдэнд
-Нарантуул ОУХТөвд
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тус тус худалдаалж байна.

Холбоо барих утас: 7733-6006; 7777-8985; 9063-6006; 9905-2895; 8302-8888