Сайн байна уу? Бүгдэнд нь энэ захиа очих өдрийн мэнд хүргэе! Би одоо 28тай. 2 дахь амьдралаа сайн сайхан авч үлдэе гэж хичээсэн ч чадсангүй нэгэн бүсгүй байна.

21тэй байхдаа бяцхан үрээ тэврээд хадмынхаасаа гарч бсан дүр зураг саяхан мэт л санагдаж байна. Хүүгийн маань аав өөр хүнтэй болоод хүүхдээ тэврээд хадмынхаас хөөгдөхдөө хэзээ ч эрэгтэй хүнд итгэхгүй гэсэн амлалт өөртөө өгч тэр гэрээс гарч байсан боловч 6н жилийн дараа сэтгэлийг догдлуулсан тэр залуутай учирсан. Өнөөдрийг хүртэл хүүг минь хүү шигээ үзэж би ч бүхий л зүйлээ итгэж найдан зориулж ирсэн. Гэтэл тэрэнд минь хэдэн сайн найз нэртэй охидууд байдаг. Хосууд л юм хойно хааяа ам мурийна. Тэр болгонд тэд нар нь наадхаасаа салаач чамд хэлээ биздээ гэж уулзаж ч үзээгүй байж ам уралдан чат бичнэ. Сүүлдээ тэсэхээ байгаад тэднийг нь ярьж уурлахад хартай шулам болж хувирна.

Энэ асуудал нь даамжирсаар энэ хүнээс салсан дээр гэсэн шийдвэрт хүрээд байж байна даа. 2 хоногийн өмнө тэрний минь хуучин найз охин нь гээд хүн ирээд явлаа. Буцаад нийлмээр байна гэж байна. Би ч инээгээд тэгээд надад хамаагүй гэж хэлээд л явууллаа. Гаднаа инээсэн ч дотор минь одоог хүртэл аянга ниргэж байна. Намайг салж байгаа сургаар нөгөө найзууд энд тэнд намайг одоо хүртэл доромжилсоор би бүр яахаа ч мэдэхээ байлаа. Хүүгээ л их өрөвдөж байна, аавгүй тэр минь аавтай болох нь гэж их л баярлаж байсан даа. Хүний амьдрал туулсан замыг огтоос мэдэхгүй байж юугаа мэдэж сал сарни тийм ийм гэж ярьдаг юм бээ хүүхнүүдээ........

Хүү бид 2 чамд Динозавраас том Хайртай шүү Сугаа. Ингээд захиагаа дуусгая даа. Утас, пэйс бүгдийг нь салахын тулд блок хийсэн болохоор