Сайн байцгаана уу??? Та бүхэн минь үүнийг уншаад санаа бодлоо хэлээрэй Би жирийн л амьдралтай хоёр идэхгүй хоосон хонохгүй энгийн нэгэн оюутан залуу (Бага ангийн багшаар сурдаг 4-р курс)

Надад энэ амьдрал дэндүү хатуу хандаж байна Учир нь би хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсоноос хойш энэ амьдрал дэндүү хэцүү санагдаж байна Хүн болгон энэ ядуу (ядуу юм байж найз охинтой амьдралаа авч явах чадваргүй байж бас найз охинтой болдог нь ч юу юм дээ) Юу ч чадахгүй байж худлаа бүлт2 үсрээд (жаахан бүлт2 үсэрдэг нь үнэн) гэх мэт амандаа орсон үгийн муухайгаар хэлнэ доромжилно.

Гэхдээ би ядуугийн хувьд ядуу амьдралтай л даа тэглээ гээд ядуу амьдралаа гээд шантралгүй зүтгэсээр байгаад мэргэжлийнхээ дагуу сургалтын төв байгуулж, тэндээ багшилж чөлөөт цаг заваараа хэлээ сайжруулж ирээдүйд (МУГБагш болно гэсэн зорилготой мэргэжлийнхээ дагуу олон тэмцээн уралдаанд орж олон сайхан шагналыг хүртсэн) сайхан амьдрах гээд зүтгээд л байна зүтгээд л байна энэ зүтгэлийг минь ойлгохгүй байж хүмүүс элдвээр хэлэх юм.

Сүүлдээ би хүмүүсийн хэлдгээр зүгээр л мөрөөрөө юу ч хийхгүй амьдрах нь зөв ч юм шигээ Би яавал дээр вэ??? Хэтэрхий нуршсан бол уучлаарай