ТАНИЛЦ: Жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол төлөх торгууль
12 минутын өмнө

Өнгөрсөн шөнө буюу нэг хоногийн хугацаанд /2026.11.08/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон гэмт хэрэг бүртгэгджээ.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу 2,700,000-14,000,000 төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.






