ТАНИЛЦ: ТАВ хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
19 минутын өмнө

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарах талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
2026 оны 11-р сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 12-нд Баян-Өлгийн ихэнх, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар 0.0-1.0 мм,
- 13-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Завхан, Ховдын зарим сумд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд Алтайн уулсаар, 13-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
13-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ
Агаарын температур:
- Ихэнх нутгаар дулаарч
- шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -12...-17 градус хүйтэн,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн,
- өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -2...-7 градус хүйтэн,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...+3 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус,
- бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
- 13-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.






