26 настай Руни Хатун гэх энэтхэг бүсгүй ихээр сульдан тамир тэнхээгүй байдалтай эмнэлэгт ирж яаралтай мэс засалд оржээ. Залуу бүсгүй юм идэхээр нь огиж гаргаад байсан учир сүүлдээ биеэ ч дийлэх тэнхээгүй болж улмаар ийн мэс засалд орсон байна.

Харин түүнд мэс засал хийсэн эмч нар ихээхэн цочиролд оржээ. Учир нь түүний ходоодноос хүзүүний гоёлын 69 гинж, 80 ээмэг, 46 зоос, найман зүүлт, 11 бөгж, дөрвөн түлхүүрийг гаргасан авч, эргэн тойрны хүмүүсээ гайхашруулжээ. 

Залуу бүсгүйн ээж  гэрээс нь эд зүйлс алга болоод анзаарч байсан ч охин нь залгиад байна гэж огтхон ч төсөөлөөгүй аж. 

Ходоодноос эд зүйлийг гаргах авах энэ мэс засал нэг цаг гаруй үргэлжилсэн бөгөөд одоо өвчтөний биеийн байдал хэвийн, эрүүл болжээ.