Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын газрын дарга Б.Хурц, Г.Эрдэнэбат прокурор, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг Эрүүгийн хуулийн 133.1, 251.1-д зааснаар гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019.08.12-ны өглөө 09:00 цагт эхэлсэн.

Хурлын дөрөв дэхь өдөр буюу өчигдөр нүүрээ нууж, гадуур хувцасныхаа малгайг өмсөж, нүүрээ маскаар нуусан этгээд олны анхаарлыг татсан. Үүнтэй холбоотойгоор олон хардлага гарсан билээ.

Тэгвэл өчигдөр шүүх хурлаас гарч яавахдаа нүүрээ нууж явсан хүн бол  шүүгчдэгч С.Эрдэнэбат ажээ.

Тэрбээр шүүх хурлын оролцогч тул мэдээлэл өгөхгүй гэж ийнхүү нэр, нүүрээ байна.