Өнөөдөр: Баруун аймгуудийн нутгийн баруун, төвийн аймгуудийн нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи бүх нутгаар баруун өмнөөс5-10 м/с, Алтай салбар уулсаар12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар29-34 градус, бусад нутгаар25-30 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 3, 6-нд баруун аймгуудийн нутгийн зарим, төвийн аймгуудийн нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудийн нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун аймгуудийн нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 4, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.