Залуу жүжигчин Д.Асардарь өмнө нь "Хавар" олон ангит кинонд тоглож байсан билээ. Өдгөө УДЭТ-ын албан ёсны жүжигчин болж, анхны гол дүрээ авчээ. Хоёр жил студийн жүжигчнээр ажиллаад өмнөх жилийн зургадугаар сард шалгалтаа өгч УДЭТ-ын үндсэн жүжигчин болсон гэнэ.  Тэрбээр “Надтай үлдээч” жүжгийг амилуулах том үүрэг авсан. Уг жүжиг нь  одоогийн нийгмийн дүр төрхийг залуусын хайр сэтгэл дээр тулгуурлаж харуулах романтикыг өгүүлэх аж. Өмнө нь гоо сайхандаа мэс засал хийлгэж байгаагүй жүжигчин бүсгүй тун саяхан нүдэндээ давхраа оёулсан бололтой. Ийнхүү шинэ төрхтэйгээр хэвлэлийн хуудаснаа гэрэл зургаа авахуулжээ.