Сайн байна уу энэ өдрийн мэнд. Та бүгдээс нэг зүйлийг асуух гэсэн юмаа Би Европт нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 16 жил болж байна.

Өмнө нь энд хүнтэй суугаад салсан, тэр үед одооныхоо нөхөртэй танилцаж 8 дахь жилдээ хамт амьдарч байна. Манай тухайд амьдрал тэгширсэн сайхан гэр бүл. Бусдын нүдээр бол. Нөхөр минь сүүлийн 5 жил ганцаараа ажиллан амьдралаа авч яваа. Манайх санхүүгийн хувьд тун боломжийн нөхөр маань хангалттай олдог. Асуудал юу вэ гэвэл манай нөхөр бисексуал. Би жил гарангийн өмнөөс мэдсэн. Трансжэндэрүүдтэй уулздаг юм байна. Нууц фб-тэй тэгээд тэрүүгээрээ харьцдаг, дандаа трансжэндэрүүдтэй найз юм байна.

Манай хүн намайг мэдэхгүй л гэж бодож байгаа. Би фб мэссэнжэрээр нь хараал байгаа. Сард 2 удаа тийм хүнтэй уулздаг юм байна лээ. Хамгийн сонин нь манай хүн 2 сарын өмнөөс анал руугаа хийлгэсэн байна. Тэгээд бас бичлэг хийсэн байна лээ. Нөгөө хүн нь манай хүн руу явуулсан байна. Энэ талаар нөхөртөө хэлэх  үү эсвэл зүгээр л мэдээгүй юм шиг байх уу? Миний тухайд бол нөхөртөө маш их хайртай бас гэр бүлээ бүтнээр нь авч үлдмээр байна. Мөн нөхрөө ийм тийм гээд шүүмжлээд байх сонирхол хүсэл алга.