Нэг жил хүрэхгүй хугацаанд үерхэж байгаад надаас салаад өөр хүнтэй гэрлээд 10-аад жил болж байгаа мөртлөө энэ 10 жилийн хугацаанд утсаар ярьж, мсж бичээд сүүлдээ нууц фб нээж найз болж чат бичээд байгаа айлын нөхөр байх юм.

Өөрийнх нь хүсэлтийг авахгүй болохоор өөр хаяг нээж надтай аль хэдийн найз болчихсоон чат бичээд байсан байна ш дээ. Сая л мэдлээ. 4 хүүхэдтэй болчихоод шүү. Би ч гэр бүлтэй. Эхнэр нь нэг хэсэг намайг дарамтлаад байсан. Ашгүй алга боллоо гэсэн чинь байж л байсан байна. Энэ зүгээр найзын сэтгэл үү.