Б.Амархүүгийн шүүх хурал энэ сарын 29-нд болно
2019/10/18
Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11:30 минутын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Б.Амархүүг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 14:00 цагт хийхээр товлосон байна.