Сайн байна уу?.........Би одоо 24 настай. Найз залуутайгаа танилцаад 4 сар болж байна . Сүүлийн 2 сар нь хамт амьдарсан юм л даа .

Найз залуу маань өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан тэрэнтэйгээ 2 жил хамт амьдраад тэр эмэгтэй нь түүнийг хуураад 2 тийшээ болсон. Би найз залуутайгаа уулзаж эхлэхэд ер нь л утас байнга үзээ л, одоо яг хаанаа юу хийж байна гээд байхад нь нээх тоодоггүй байсан л даа. Хамт амьдарсны дараа ч гэсэн чи өөр залуу харлаа гэхэд нь би чи яагаад байгаа юм гээл уурлахаар за тоглосон юм гээл тоглоом шоглоом болгоод дуусгадаг .

Би найз залуудаа үнэхээр хайртай гэхдээ нэг удаа миний инстаграмыг үзэж байгад зүрх дарсан хүмүүсийг харж байгаад л эхнээс нь асууж гарлаа. Энэ эрэгтэй хэн юм, тэр зүрх дарсан тэр нь хэн юм гээд л, би ч түргэн ууртайг хэлэх үү надад итгэхгүй тэд нарыг шалгаагаад байхаар нь манай хамаатан гээд шаал танихгүй зүрх дарсан залууг тэгээд хэлсний төлөө намайг худлаа ярьсан гээд л сална гэнэ. 

Би одоо яавал дээр вэ, би хардалтыг нь тэвчихгүй худлаа хэлсэн нь миний буруу л даа, гэхдээ арай л дэндүү санагдах юм. Би одоо яавал дээр вэ туслаач.