Сонгдо эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол өчигдөр орой илэрсэн юм. Уг сэжигтэй тохиолдол нь ханиалгах, толгой өвдөж байна гэх зовиуртай байгаа аж. Түүнийг одоогоор ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээнд хамруулж, тусгаарлан тандалт хяналтаа хийж байгаа гэлээ.

Тухайн хүнтэй ойрын хавьталд орсон эмч, сувилагч зэрэг эмнэлгийн ажилтнуудыг тусгаарлажээ. Мөн тухайн иргэн байсан эмнэлгийн обьектийн хэсгийг тусгаарлалтад авсан байна.