Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах нар Токиогийн Олимпын наадмыг ирэх оны зун зохион байгуулахаар тохиролцсон билээ. Үүнтэй болон коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн бэрхшээлтэй холбоотойгоор эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр: "У.Хүрэлсүх ээ! Хүн төрөлхтний ууган төрийн залгамжлагч Монгол ахуй төрийн агуу уламжлал, өвийг Америкизмийн технологоор Монголд 1990 онд нэвтрүүлсэн улс төрийг шоу бизнестэй адилхан болгосон самууралтай андуурч, өөрийгөө мөнхөд МАН-ын дарга, Ерөнхий сайд байх юм шиг андуурахаа одоо боль! 

Олимпийн наадам хүртэл хойшилж байхад эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны сонгуульд зориулсан төсвөө задалж, ядарсан, өрөндөө баригдсан, өдөр хоногоо арай ядан аргацаан өнгөрөөж буй ард түмэндээ, бизнесийнхэндээ зориулсан төсвийн тодотгол хий! Юун сонгууль!

Монголчуудын эрүүл мэндийг сахиулж, эдийн засгийн хямралыг яаж хамтдаа давж тэсэн үлдэх үү? гэдгээ ярилцаж шийд! УИХ-ын 2020 оны онгуульд зарцуулах мөнгөө ч гэсэн танай бүлэглэл ард түмэндээ зориулцгаа! У.Хүрэлсүхээ ямар "амь биш заяа биш" наад УИХ-ын сонгуулиа өвчин зовлон зогстол хойшлуул! Ард түмэнтэйгээ зовлон жаргал нэгтэй бай! Ард түмэн тэнэг биш сонгохгүйгээ хүрвэл яаж ч "попроод" сонгохгүй! Харин үнэн сэтгэлээсээ бусадтайгаа эвлэж-эелэж-хамтарч чадвал түүх дурсана шүү!!! Бүх бодлоо яаж дахиж сонгогдох уу? гэдэгт зориулж, өөрийгөө самууруулахаа больж наад үхэн хатан зүтгээд байгаа УИХ-ын сонгуулиа ирэх намар болтол хойшлуулж эхлээд ард түмнээ коронавирусгүй эрүүл энх, эсэн мэнд авч гарахаа бод! Зэрэгцүүлээд хямралын бүр онц ноцтой хямралын үеийн мөнгө-санхүү-татварын бодлого хэрэгжүүл! Наад нэг худлаа зөөлөн дуугаар зальтай ярьсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар чинь ОУВС-ын даалгаврын дагуу худлаа чамайг хуурч байгаад ёстой  "чанга унагана шүү!" 

Ийм учраас У.Хүрэлсүх та нэн даруй УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулж, ард иргэдээ болсон төсвийн тодотгол хийх зоримог шийдвэр авахыг уриалж байна." гэжээ.