Сайн байна уу. Би 24 настай гадаадад амьдардаг бүсгүй. Жилийн өмнө нэг залууд өмнө нь хүнд дурлаж байгаагүйгээрээ их татагдсан юм аа.

Өөртөө итгэлтэй, зоригтой, ухаалаг сэргэлэн залуу байсан. Их ч мөнгө олдог, тэрнийхээ хирээр их ч үрдэг ууж наргидаг залуу гэдгийг нь мэднэ ээ. Би түүнд анхны шөнөө зориулсан. Сүүлд өөрийгөө надад тохирохгүй муу залуу гэж хэлсэн. Би түүнээс илүү юм хүсээгүй ээ. Угаасаа цаашдаа хамт байхгүй нь тодорхой байсан.

Би өөрөө хүсч хийсэн болохоор одоо харамсдаггүй ч гэсэн нөхөр болох хүнтэйгээ унтана гэж боддог байсан хатуу бодлоосоо няцахад хүрсэндээ өөрийгөө гайхдаг. Өнөөдөр гэнэт чат бичиж байна. Гэнэт гарч ирдэг шигээ гэнэт л алга болдог хүн. Мартчихсан байсан ч бага зэргийн сэтгэл хөдөлж байх шиг байна. Бичихэд сайхан байна аа. Хүний л амьдрал юм даа.