Өнөөдрийн байдлаар дэлхийн  207 орон, бүс нутагт 1 000 015  шинэ коронавирус буюу /COVID-19/ өвчний халдвар бүртгэгдээд байгаагаас  53190 нь нас баржээ. Мөн халдвар авсан 208 000 хүн эдгэж эмнэлгээс гарчээ.  

Малива улсад зэрэг 3 тохиолдол бүртгэгдсэн.

АНУ, Итали, Испани, Иран, Герман, Швейцар, Япон улсад өвчлөл эрчтэй тархах хандлагатай байна.

Тухайлбал, сүүлийн 24 цагийн байдлаар халдврын тоо АНУ-д 13 дахин, Италид 4 дахин, Испанид 10 дахин, Францад  15 дахин нэмэгдсэн байна. Нас баралтын тоогоор Итали улс тэргүүлж, нас баралт 11 хувьд хүрээд байна.

БНХАУ Их Британиас 15 000 сурагчийг үүргийн онгоцоор авч ирэхээр болсон.

·         Солонгос улсад өдөрт 100 орчим тохиолдол бүртгэгэж байгаа. Эдгээр нь ихэвчлэн битүү хаалттай орчинд бүртгэгджээ.

·         Италид нас барсан эмч нарын тоо 70 болов.

·         Франц улсад  1355 хүн нас барсан байна.  

·         Испани улсынх нийтдээ 10 000 давлаа. Нас баралтын тоогоор Италийн араас орж байна.

·         Японд  иргэн бүрт угааж хэрэглэж болох амны хаалтыг шуудангаар илгээхээр болсон байна.

·         АНУ-д амны хаалт зүүлгэх зөвлөмж өгсөн. 242 000 хүн халдвар авсан байна.

·         Орост тархалт ихсээд байгаа тул нийслэлд тогтоосон хөл хориог 05-р сарын 01 хүртэл сунгасан. Бусад мужид тохирсон арга хэмжээг авахыг мужийн захирагч нарт олгосон байна.

·         Португали улсад тогтоосон онц байдлыг  дахин 15  хоногоор сунгасан байна.

·         Германд  84 мянган хүн халдвар авч 1100 хүн нас барсан байна.