9 настай хүү аавынхаа компанийн картаар 118 мянган ам.долларын зарлага гаргажээ
39 минутын өмнө

Есөн настай хүүхэд өөрийн YouTube сувгийн “Minecraft”, “Roblox” тоглоомын бичлэгүүдийг сурталчлахдаа аавынхаа компанийн кредит картыг ашиглаж, 118 мянган ам.долларын зарлага гаргажээ
Хүүхдийн аав, маркетингийн мэргэжилтэн Дэвид Саркисян болсон явдлын дараа хүүгийнхээ “Mighty Mike Plays” YouTube сувгийг хааснаа мэдэгджээ.
Саркисяны ярьснаар хүүгийнх нь бичлэгүүд цөөн хандалт авч байсан тул сэтгэлээр унаж эхэлсэн аж. Тиймээс аав нь хүүдээ туслахаар нэг бичлэгийг нь сурталчлахад 20 орчим ам.доллар зарцуулжээ. Гэхдээ сурталчилгаа үүсгэхдээ компанийн кредит картын мэдээллийг бүртгэлтэй хэвээр үлдээсэн байна.






