Дэлхий даяар бизнес эрхлэлтийг дэмжиж түүнийг төлөвшиж, хөгжихөд таатай экосистемийг бүрдүүлэхэд улс орнууд ихээхэн анхаарч засгийн газрын түвшинд бодлого боловсруулан ажиллаж   байна. Монгол улсад шинэ бизнес эрхлэлтийг дэмжих, түүнийг хөгжүүлэх таатай орчин, экосистемийг бий болгох нь өнөөгийн бизнесийн салбарын тулгамдсан асуудлын нэг юм. 

Бизнес Онош нэвтрүүлэг нь дижитал бизнес контент дээр суурилж, тэргүүлэх ментор экспертүүдийн туршлагыг нэвтрүүлж, тухайн бизнес төслүүд дээр онош тогтоож, үндэсний бизнес эрхлэгчдийн  бизнес хөгжлийг нь хурдасгана.

Бизнес Онош нэвтрүүлэг нь салбар салбарын тэргүүлэх мэргэжлийн зөвлөх экспертүүдтэй хамтран, тэдний туршлага ур чадвар дээр суурилж  жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн бодлогыг таниулан сурталчилах, бизнес эрхлэгчдэд  тулгарах асуудал бүрт бизнесээ хөгжүүлэхэд нь “мэргэжлийн” үүднээс зөвлөдөг, мэдлэг , туршлага түгээдэг, ажил, бизнестээ шинэ санаа оноо олж авдаг, туршлагаа хуваалцдаг талбар нь байна.

Өнөөгийн бизнесийн шилдэг удирдагчид, технологийн шинэ давалгааг үүсгэгч эрхмүүд, тэргүүлэх мэргэжлийн эксперт, менторууд, бизнес эрхлэгчид оролцох бөгөөд бизнесийн ирээдүйн чиг хандлагын талаарх тэдний төсөөллийг, амжилтын зарчим, алдаа оноо бизнесийн арга туршлагаас хуваалцах болно.

Хамтрагч байгууллагууд:

Төслийн Удирдлага Хөгжлийн Хүрээлэн, Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн дэргэдэх Нейромаркетингийн судалгааны “Аксон Нейролаб” ХХК, “МонСертф” групп-Дэлхийн стандартыг Монголд, Менежментийн тогтолцооны стандартын  баталгаажуулалт, Стартап Терминал-Таны бизнесийг нисгэнэ, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим-Гарааны бизнесийг дэмжих зөвлөл, Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо, Бизнес Загварчлалын Акедеми-Бизнес Модель

       Бид мэдээлэл биш боловсруулсан, шалгагдсан мэдлэг түгээнэ.