Залуу уран бүтээлч Magnet Brain Берлиний Хөгжмийн Видео Шагнал гардуулах ёслолоос "Soul Mantra" дуугаараа ШИЛДЭГ ДУУ шагнал хүртжээ
7 цагийн өмнө
залуу уран бүтээлч Magnet Brain буюу Г. Маргад Берлиний Хөгжмийн Видео Шагнал (BMVA 2025) гардуулах ёслолд амжилттай оролцон шагналын эзэн болжээ.
2025 оны зургадугаар сарын 14-нд Берлиний Хөгжмийн Видео Шагнал (Berlin Music Video Awards, BMVA)-ын 13 дахь удаагийн шагнал гардуулах ёслол болж, энэхүү арга хэмжээнд Монголоос залуу уран бүтээлч Magnet Brain нь Best Song (Шилдэг Дуу)-ын шагналыг "Soul Mantra" уран бүтээлээрээ хүртжээ.
Тэрбээр шагнал гардуулах ёслолын үеэр энэ уран бүтээлээ сонирхуулан үзэгчдээс ихээхэн сайшаал хүртсэн байна.
"Soul Mantra" клипийн тухай:
-
Найруулагчаар Adrian Villagomez ажилласан.
-
Сэтгэл татам дүрслэл, хүчирхэг агуулга, өвөрмөц өнгө аяс, гүн утга илэрхийлсэн.
-
2 өдрийн турш зураг авалт хийж, нийтдээ 12 хоногийн хугацаанд бүтээсэн.
-
Нийт 11 хүний баг хамтран ажилласан.
Magnet Brain-ийн тус арга хэмжээний үеэр сэтгүүлчдэд өгсөн яриандаа,
"Би зөвхөн уран бүтээлч биш, харин дэлхийд нөлөөлж чадах хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь миний карьерын эргэлтийн цэг болсон." "Зүрх, шударга байдал, үгээр тайлбарлахад хэцүү нэгэн төрлийн сүнслэг зүйл бүтээлд орших ёстой" хэмээжээ.
Залуу дуучин Маргадыг бид The Voice of Mongolia” шоуны оролцогч гэдгээр нь илүү сайн мэдэх билээ.
Magnet Brain артистын Soul Mantra дууг сонсох бол энд дарна уу.
Зочин · 2 цагийн өмнө
SAWN80955877
Нямаа · 6 цагийн өмнө
Ирээдүйтэй эрч хүчтэй дайчин авьяастай мундаг охин гэж боддогоо
Зочин · 7 цагийн өмнө
ANUSN80955877