Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.09/ ээлжит мэдээлэл хийлээ.

Монгол улсад коронавирусийн халдварын 16 тохиолдлоос 4  нь эдгэрч, сувилалд байгаа бол 12 нь ХӨСҮТ-д хэвтэн эмлүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар  1572  хүн ажиглалтад байна. Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. 

Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгааралгдан, хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.