Сайн байна уу. Би 30 настай, ганц бие ээж юмаа, хүүхдийнхээ ааваас салаад 6 жил өнгөрөхөд бишгүй л залуучуудтай танилцаж үзсэн.

Уг нь хүн харахад юм юмтай сайн цалинтай дажгүй ажил хийдэг өөртөө арчаатай дажгүй гэж боддог. Гэхдээ нэг асуудал нь эрэгтэй хүмүүстэй учраа яаж олохоо мэдэхгүй юмаа. Саяханаас нэг залуутай уулздаг болсон юм, гэхдээ над руу ерөөсөө ярихгүй, бичихгүй юмаа. Уг нь чат нь нээлттэй, пост нтр тавиад л байх юм. Уг нь ч завгүй л хүн л дээ гэхдээ л надад уг нь жоохон анхаарал халамж хэрэгтэй байх юм. Өөрт нь хэлсэн чинь угийн ийм хүн засах гэж битгий оролд угаасаа засагдахгүй гэхийн. Би уг нь хэн хүнээс илүү өөрт нь анхаарал тавихыг хичээдэг аль байгаагаа л гаргадаг хоол идсэн үү хоол авч өгье хоолоо идээрэй гээд халамжлахыг хичээдэг.

Гэтэл надаас ерөөсөө асуухгүй, яаж байна, ямархуу өдөр байв юу хийжийн, өлсжийнүү хоол идэх үү ч гэдиймүү юу ч асуухгүй намайг бичихээр л ганц хоёр үг бичдэг. Тэгээд намайг байнга доош нь хийсэн аяс гаргадаг. Надаас дүү намайг хүүхэдтэй болохоор намайг үл тоогоод байгаан болов уу дасаж сайн болоогүй дээрээ болих хэрэгтэй юу? Яах вэ?

Ингэж халамжлаад байвал сэтгэл нь над руу эргэх болов уу? Би уг нь жоохон л анхаарал халамж хүссэн юм.
Ганц бие хүүхэдтэй эмэгтэй хүнд хайрлуулах эрхгүй гэж үү?