Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо  хуралдана. Хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна. 
1. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх;
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх;
  • Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах;
  • Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл сонсох;
  • Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцэх.
         2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
        3. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны талаар/.