Цагдаагийн байгууллагад хуурамч мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж байгуулагджээ.  Тухайн байгууллага нь сошиал орчинд тарж буй ҮАБ сөргөөр нөлөөлж болзошгүй хуурамч мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох, гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгах, таслан зогсоох, тухайн хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цахим орчид сүүлийн үед гэмт хэргийн шинжтэй, олон нийтийн айдаст автуулсан мэдээлэл их гардаг болсон. Худал хуурмаг мэдээллийг зориудаар зохион байгуулалттайгаар тараадаг иргэд ч бий. Монгол улсад 2,2 сая хүн Фейсбүүк хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл  хүн амынх нь  90 хувь нь цахим хэрэглэгч гэсэн үг. Гэвч үүнийгээ дагаад хууль бус хэрэг, садар самуун зүйл сурталчлах зүйл хэрээс хэтэрсэн.

Энэ бүхэнтэй дан цган цагдаагийн ажилтан шууд тэмцэж чаддаггүй. Тиймээс энэ тал дээр илүү мэргэшсэн, тусгайлсан чиг үүрэг бүхий нэгж байгуулагдаж байгаа юм. Өмнө нь цахим гэмт хэрэг дээр  тухайн асуудал дээр нь анхаарч ажилладаг байсан бол одоо бол асуудлыг ул суурьтай нь илрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ. Тухайлбал садар самуун сурталчилдаг хаалттай группуудыг хаана. Гэхдээ энэ тусгай нэгжийн үйл ажиллагаа зөвхөн худал мэдээлэл гэлтгүй цахим гэмт хэрэгтэй тэмцэнэ. Саяхан гэхэд л нэг иргэн цахимаар покер тоглож байгаад 200 гаруй сая төгрөгөө алдсан тохиолдол гарсан. Хэргийг шалгаад үзэхэд гадаад гүүлгээ хийгдчихсэн, булангийн орны нэг улсын данс руу орчихсон байсан.

Манай улсын харилцаа холбооны байгууллага FACEBOOK компанитай ногоон сувгаар мэдээллээ солилцдог болсон. Цагдаагийн байгууллагатай   FACEBOOK компанийн Ази номхон далайн орнуудыг хариуцсан мэргэжилтнүүд ирж уулзсан” гэлээ.