Зам, тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан "Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор анх удаа цахим дуудлага худалдаа зохион байгуулж буй юм.

Цахим дуудлага худалдааг хоёрдугаар сарын 15-наас эхлэн гуравдугаар сарын 26-ныг хүртэл зохион байгуулах бөгөөд нэг өдөрт дуудлага худалдаагаар 20 улсын дугаар зарлагддаг байна.

Дуудлага худалдааны эхний өдөр УАР, 0011 УАР, 0041 УАР, 1441 УАР, 7171 УАР, 1001 УАР гэсэн азын 20 дугаарыг худалдаалж, улсын төсөвт 682.700.000 төгрөг хуримтлуулжээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь 0001 УАР серийн дугаар ба 427 саяар зарагдсан. Гэвч тухайн иргэн худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлөөгүй учраас дахин дахин дуудлага худалдаагаар оруулсан юм. Тэгвэл тус дугаар зарагджээ.

Авто тээврийн үндэсний төвийн https://auction.transdep.mn/ цахим хуудсын мэдээллүүдийг шүүж үзвэл, хоёрдугаар сарын 15-наас өчигдөр (2021.02.23)-ийг хүртэл нийт 122 улсын дугаар зарагдсан бол 83 улсын дугаар дуудлага худалдааны дугаарт хуваарьт бүртгэгдээгүй хүлээгдэж байна.

Өчигдөр хамгийн өндөр үнэ хүрсэн таван дугаар:

  • 7777 УАР 45.200.000
  • 6677 УАР 3.500.000
  • 0017 УАР  3.300.000
  • 1717 УАР 2.750.000
  • 9797 УАР 2.450.000
  • 1717 УАР 2.750.000