УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хариулт өгөв.

- 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр гарсан уу? 

- Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон".

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Энэ асуудлаар шийдвэр гарах нь. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид, ахмад насны хүн бага цагаар болон цахимаар ажиллах горимд удахгүй шилжинэ" гэв.

- Аравдугаар сарын 15-наас хөл хорио тогтооно, томоохон зах худалдааны төвүүдийг хааж, хэсэгчилсэн хөл хорио тогтоох нь гэдэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байна?

- УОК-оос хөл хорио тогтоох талаар шийдвэр гараагүй.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар: Эрдэмтдийн судалгаагаар одоо хөл хорио тогтоовол үр дүн бага гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баривал цар тахлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал гэдгийг онцолж хэлье.