Юуны түрүүнд иргэн бүр соёлын өв гэж юу болох талаар ойлголттой болох хэрэгтэй байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг хэлнэ. Тухайлбал хадны сүг зураг, хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, булш хиргисүүр, түүхэн дурсгалт барилга архитектурын дурсгал, ургамал амьтны яс зэрэг олдвор, эртний эдлэл зэрэг нь түүх соёлын өвд хамаардаг.
Тус үндэсний сүлжээнд долоон аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоёр бие даан амьдрах төв нэгдсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, бие даан амьдрахад дэмжих үйлчилгээ үзүүлэх чадавх, байгууллагын менежмент болон цахим ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа аж.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 20-нд эхлэхээр товлогджээ.
Нэг удаагийн тушаалаар бараг 20 видео шторк хийлгэхэд 200, 300 сая төгрөгийн зардал гаргасан. Энэ бол Хэмнэлтийн хуулийг зөрчсөн үйлдэл мөн. Нэг л тушаалаар албан томилолтод шаардагдах нэг тэрбум 412 сая төгрөг. Эдгээрийг шалгаж өгөөч гэж хандсан.
ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Б.Энхбаяр Х.Нямбаатарын хийсэн лайвтай холбоотойгоор сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Н нь 350 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц болон 55 сая төгрөгийн үнэлгээтэй авто зогсоолыг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй тул Эрүүгийн хуулийн 22.10-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ.
Гэвч шүүгчийн хараат бус байдалд шууд хөндлөнгөөс оролцох, шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг хуулиар хатуу хориглодог. Шүүх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа Үндсэн хууль, хуульд нийцэж буй эсэхэд хуулийн хүрээнд хяналт тавьдаг. Үүнийг УИХ болон шүүх байгууллагын хоорондын харилцаа ба хяналт-тэнцвэрийн зарчим хэмээдэг.
Cэтгүүлч Давхардаваагийн Гансаруул “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” хэмээх нийтийн өргөдөл санаачилж, нийт 100,238 иргэн дэмжсэн тул зохих хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын Төрийн дээд байгууллага- Улсын Их Хурал хуулийн төслийг хэлэлцэхээр болж байгааг бүгд мэднэ.
Үүний өгөөжийг тухайн сумын иргэд, орон нутгийн бизнес эрхлэгчид хүртдэг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Үүнийг нь бодлогын хувьд төр дэмжээд явдаг, чөдөр тушаа болоод байгаа зөвшөөрөл, элдэв хориглосон хууль, журмаа нэн яаралтай өөрчлөх хэрэгтэй байна.
Уран бүтээлч, зохион байгуулагч, үзэгч гурав бие биеэ ойлгох тусам салбарын ажил сайжирна. Хүмүүс аюулгүй орчинд чанартай тоглолт үзээд, тэр
