АН-хан буруугаа бусад руу чихэж уснаас хуурай гарах гэж хичээх боллоо. Эдийн засаг доройтож байгаа нь МАН-аас болж байгаа гэнэ. Сөрөг хүчин “Шинэчлэлийн засгийн газар”-ыг ширүүхэн шүүмжилсэн нь тэдний эгдүүцлийг хүргэв бололтой.  Эдийн засаг хямарч байгаа нь МАН-ын буруу бол биш байх. Тэд  АН-д ямар эдийн засагтай засгийн газрыг хүлээлгэж өгсөн гэдгийг  мартсан юм болов уу.

2012 онд  онд Долларын ханш 1338 төгрөг байсан бол 2014 онд 1820 төгрөг боллоо.

2012 онд гадаад валютын нөөц 4,1 тэрбум доллар байсан бол  2013 онд гадаад валютын нөөц 1,9 тэрбум болтлоо буурлаа. 2012 онд банкны чанаргүй зээл 295 тэрбум байсан бол ганцхан жилийн дараа буюу 2013 онд банкны чанаргүй зээл 566 тэрбум болтлоо өсжээ.

2012 онд ажилгүйчүүдийн тэтгэмж авсан хүний тоо 10,532 мянган хүн байсан бол мөн л жилийн дараа  15859 болж өссөн байна.  Тэр ч бүү хэл 1990 оноос хойших ардчиллын 22 жилд 12 сайдын тавьсан өр нийлээд 2,2 тэрбум ал доллар болсон байхад” Шинэчлэлийн засгийн газар”-ын хоёрхон жилийн дотор тавьсан өр 2,8 тэрбумд хүрч дуулиан дэгдээгээд байна.  Алхам тутамдаа уналттай, үйлдлүүд хийсэн хирнээ  буруугаа хүлээж сураагүй нь  Н.Алтанхуяг сайдын  санаа юу эсвэл давхар дээлтэй сайдуудынх нь бодлого уу.

 Нэг хүн хоёр ажил хийж хоёрын дунд самгардаад олигтойхон зүйл хийж амжихгүй байгаа нь үнэн. Гэтэл ерөнхийлөгчийнхөө санаачилсан хуулийг үгүйсгэж давхар дээлтэйгээ нозоорч суух нь илүү дээр гэж үзсэн.

 Үнэндээ бол Ерөнхийлөгчийн үг ерөнхий сайд болон давхар дээлтнүүдийн   чихний хажуугаар л шунгинаад байгаа.

 Эдийн Засгийн Хөгжлийн сайд нь бэлгэдлээр  ажил төрлөө явуулдаг “Фортуна” Н.Батбаярт.  Н. Батбаяр эдийн засгийг урагшаа биш ухраасан гэхэд болно.  Бөөн өр зээл. Н.Батбаяр сайд урдах өрөө яая гэж байж МУ-ын өрийн хязгаарыг ДНБ-ний 90 хувьд хүргэх хуулийн төслийг өргөн барьж ард түмнийг өр доороос босож  ирж чадахааргүй    болгох шахсан

Хамгийн сүүлд л гэхэд” МАН-ынхан улс орны эдийн засгийг хорлож, намайг огцруулах гэж байна. Би огцрох үндэсгүй” гэж гүрийсэн.

 Шинэчлэлийн засгийн өнгө төрх нэг иймэрхүү л дүр зурагтай байгаа. Эдийн засаг хямарч ард түмний амьрал доройтож байгаа бол яах аргагүй “Шинэчлэлийн засгийн газрын буруу.

 Харин сөрөг хүчинтэй шидэлцэсэн чулуунд нь ард түмэн оногдсоор байгааг анзаарах сөхөө  байна уу