Герман улсын Мюнхен хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м-ийн дасгалд 105 тамирчин онч мэргэнээ сорьсноос манай улсын тамирчин ОУХМ Э.Даваахүү 580 оноогоор 5-р байраар финальд үлдээд байна.

Тэрээр үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Апу хувьцаат компаны тамирчин юм. Манай тамирчны пиналын буудлага тун удахгүй эхлэх бөгөөд медалийн эзэн болох болтугай хэмээн хүсэн ерөөе.

Та бүхэндээ финальд шалгарч үлдсэн буудлагын дүнг танилцуулж байна.