МУСТА, жүжигчин Э.Ууганбаяр СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн бөгөөд мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа залуу жүжигчидийн төлөөлөл.

Тэрбээр “Буруу эргэлт”, “Амьдралын амт ”, “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” гэх мэт хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг амилуулсан билээ. Өөрийн бүтээж буй дүрдээ орж,  чадварлагаар гаргадаг хэмээн үзэгчид түүнд ам сайтай байдаг. Залуу уран бүтээлч хүний хувьд урьд нь тоглож байсан дүрээ давсан, шинэлэг содон дүр бүтээхийг зорьж байдагаа нэгэнтээ онцолсон нь бий.  

 Тэрбээр “ТВ5” телевизийн “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагч болж бүжгийн авъяасаа гайхуулаад амжсан.

Түүнийг чадварлаг жүжигчин төдийгүй чадварлаг хөтлөгч гэж дүгнэх хүмүүс олон бий. Тиймдээ ч түүнд алив тоглолт, тэмцээн уралдаан, шоу нэвтрүүлэг хөтлөх урилга нэлээд ирдэг гэнэ. Ийнхүү жүжиглэх, бүжиглэх, хөтлөх авъяасаараа урлагийн тайзнаа гялалзаж яваа шинэ цагийн шилдэг жүжигчин түүнд уран бүтээлийн амжилт хүсье.