Энэ удаагийн “Mobile news”-ээр "Гэгээн муза" наадмыг санаачлагч, ерөнхий зохион байгуулагч МУСТА Б.Отгонбаттай ярилцаж “Гэгээн Муза Академи” байгуулагдсан талаархи мэдээллийн тодруулгыг авлаа.

Драмын урлагийн шилдэгийн шилдэгүүдийг шалгаруулах 10 дахь удаагийн "Гэгээн муза" наадам ирэх 03 дугаар сарын 27-нд болох гэж буйтай холбогдуулан түүнтэй холбогдсон юм.

Энэ жилээс эхлэн "Драмын мэргэжлийн жүжигчдийн төв"-ийг албан ёсоор татан буулгаж, тэрээр “Гэгээн Муза Академи”-ийг байгуулсан ажээ. Тус академи нь жил бүр уламжлал болгон драмын урлагийн шилдэгүүдийг шалгаруулдаг "Гэгээн муза" наадмыг зохион байгуулахын зэрэгцээ драмын урлагийн хөгжил дэвшил, уран бүтээлчдийн амжилт бүтээлийг дэмжсэн олон арван ажлуудыг зохион байгуулж байхаар байгуулагджээ.

Дашрамд дуулгахад “Гэгээн муза” 10 дахь удаагийн наадмын хэвлэлийн бага хурал маргааш буюу 02 дугаар сарын 20-ны 11.00 цагаас “BLUE SKY TOWER”-ийн гурван давхрын "TOPAZ" танхимд болох бөгөөд “Гэгээн Муза Академи”-ийн удирдлагууд болон "Гэгээн муза" наадмын зохион байгуулагчид оролцож наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм байна.

Э.Цэнд-Аюуш