Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны бүртгэл маргааш хаагдана
45 минутын өмнө

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл 2026 оны есдүгээр сарын 3-нд E-Mongolia системээр эхэлсэн.
Энэ удаагийн бүртгэлд:
- Түр оршин суух хаягтай хүүхэд
- I шатны бүртгэлээс хоцорсон хүүхэд хамрагдах боломжтой.
Бүртгэл маргааш буюу есдүгээр сарын 11-ний 23:59 цагт хаагдана. Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээхийг Боловсролын Ерөнхий Газраас санууллаа.






