Өчигдөр буюу 5 сарын 17 -нд Дархан-Уул аймгийн сонгуулийн хорооноос сонгуульд өрсөлдөх нам болон нэр дэвшигчидын нэрсийг зарласан юм. Гэтэл маш хачирхалтай үйлдэл болж Дарханы МАН-аас нэр дэвшигчидтэй ижил нэртэй овогтой хүмүүсийг МАХН-аас нэр дэвшүүлсэн нь ил болсон юм.
  • 10 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Батжаргалын Батболдтой
  • МАХН- аас нэр дэвшигч Адъяасүрэнгийн Батболд гэгчийг

  • 13 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ганболдын Алтантуяатай
  • МАХН- аас нэр дэвшигч Цэрэндоржийн Алтантуяа гэгчийг

  • 16 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Гомбожавын Эрдэнэбаттай
  • МАХН аас нэр дэвшигч Гомбожавын Эрдэнэбат гэгчийг нэр дэвшүүлэхээр болжээ. Мөн

  • 4 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Түвдэндоржийн Ганболдтой Амар овогтой Ганболд
  • 8 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Насанбатын Батсайхантай Чимэдцэрэн овогтой Батсайхан нарыг нэр дэвшүүлсэн боловч сонгуулийн хорооноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ.
  • Дарханы МАХН-ын дарга гэгдэх Б.Бат-Эрдэнийг гэр бүлийн нам байгуулсан, алдарт Дашуудын гарын хүн болсон гэж сошиал ертөнцөөр шуугиж байсан нь ийнхүү батлагдаж эхлэж байна. Энэ байдлаараа УИХ- ын сонгуульд МАХН- аас нэр дэвшихээр яригдаж буй гэгдэх Ж.Сүхбаатар, Б.Тулга, С.Ганбаатар нар Дарханы Дашуудтай нийлж улс төр хийх нь уу гэж харагдаж эхэллээ.