УИХ-ын намрын чуулган завсарлаад байгаа билээ.  Тэгвэл энэ цаг үед  УИХ-ын ээлжит бус чуулганыг гуравдугаар сарын 24-нд зарлахаар товлосон байна. Ээлжит бус чуулганаар хэд, хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд дийлэнх нь  эдийн засгийн чиглэлээр  байх юм.   Тухайлбал  2014 оны төсвийн тодотгол, Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ажээ.  2014 оны төсөвт  тодотгол хийхдээ санхүүжилтийг нь царцаасан 234 объектын асуудлыг хэлэлцэх юм.  Өөрөөр хэлбэл  2014 оны төсвийн хэлэлцэхдээ  234 объектын санхүүжилтийг нь царцаасан бөгөөд  үүнд  Үндэсний аудитын газраас дүгнэлт хийлэгэсэн бөгөөд  “асуудалгүй” барилгын  санхүүжилтыг  олгохоор төлөвлөөд байгаа юм.