2019 оны 01 сарын 15 өдөр
6 дахь удаа сайд болгосных нь хариуд Ч.Улаан тойргоо Ерөнхий сайдад өгнө гэж амлажээ

6 дахь удаа сайд болгосных нь хариуд Ч.Улаан тойргоо Ерөнхий сайдад өгнө гэж амлажээ

2019 оны 1 сарын 11-нд хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилсон билээ.

“Спэйшл майнз” хэнд, ямар өр төлж лицензтэй талбайгаа ашиглуулдаг вэ?

“Спэйшл майнз” хэнд, ямар өр төлж лицензтэй талбайгаа ашиглуулдаг вэ?

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан цахирын ордоос алт олборлодог “Спэйшл майнз” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг 2018 оны гуравдугаар сард, уурхайн үйл ажиллагааг мөн оны долдугаар сард зогсоож байсан байдаг.

"Aqua man" киноны жүжигчин Жейсон Мамаог 11 настай охиндоо бэлгийн дарамт үзүүлдэг байх магадлалтай гэжээ

"Aqua man" киноны жүжигчин Жейсон Мамаог 11 настай охиндоо бэлгийн дарамт үзүүлдэг байх магадлалтай гэжээ

Нээлтээ хийгээд удаагүй  ч дэлхий даяар толгой эргэм амжилт дагуулаад буй "Aqua man" киноны гол дүрийн жүжигчин Жейсон Мамао тэр хэрээрээ дэлхий нийтийн хайртай хүн болоод байгаа билээ.

Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэж нөлөө бүхий хүн хэлсэн нь биелж байна

Б.Энхбаяр: “Танай намынхнаар дамжуулж чамайг зайлуулна” гэж нөлөө бүхий хүн хэлсэн нь биелж байна

Манай багийн хоёр жилийн судалгаа, хөдөлмөрийн үр дүн. Энэ бол аль нам эрх барьж байгаа, аль нам хэд хуваагдсан, хэн сайд дарга байхаас үл хамаарч шийдэх ёстой шинэчлэл шүү.

Т.Бадамжунайн туслах Ж.Батбаясгалангаа хотын дарга болгохоор санаархаж байна

Т.Бадамжунайн туслах Ж.Батбаясгалангаа хотын дарга болгохоор санаархаж байна

Нийслэл удирдлагагүй болоод бүтэн сарын хугацаа өнгөрч байна. МАН-ын ноёдын дотоод тэмцэл хурцдаж, үүнээс нь болж МАНАН-г бүрдүүлэгч хос баганын нэг АН самруулж, улмаар фракциудын наймаалцлын чухал суудлууд болох Улаанбаатар ийнхүү эзгүйрчихээд байгаа нь энэ.

Хуурамч "Виагра" заран, иргэдийг хохироож байжээ

Хуурамч "Виагра" заран, иргэдийг хохироож байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн багш, судлаачид хамтран 2017-2018 оны хугацаанд Монгол Улсын эмийн зах зээл дэх стандартын бус, хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгааг хийсэн юм.

У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна

У.Хүрэлсүх, доллар хоёрын өндөр рейтингийн хөлд монголчууд чирэгдэж байна

Утаагаа марттал улстөржсөн өдрүүд үргэлжилсээр. Ерөнхий сайдын рейтинг өсч байна гэнэ. Өмнөх сайдуудынхаас давж гарлаа л гэнэ.

Өнөөдрөөс шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

Өнөөдрөөс шатахууны үнэ литр тутамд 100 төгрөгөөр буурна

Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай  уулзаж цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсов. 

Оюутолгойн түүхт гурав хаана явна?!

Оюутолгойн түүхт гурав хаана явна?!

Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголиа Инк”, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” ХХК-ийн төлөөлөгчид 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр ёслол төгөлдөр үзэглэж авай.

Монгол сүмочид хүүхдийн эмнэлэг барина

Монгол сүмочид хүүхдийн эмнэлэг барина

Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё Токио хотноо амжилттай эхэлсэн билээ. Хацү башётай зэрэгцээд нэгэн сайхан мэдээ сонсогдож байгаа нь Монгол сүмочид хамтран Монголдоо хүүхдийн эмнэлэг барих төсөл эхлүүлж байгаа ажээ. 

Ерөнхийлөгч ЖДҮ-чдийн бүрэн эрхэд хориг тавих уу

Ерөнхийлөгч ЖДҮ-чдийн бүрэн эрхэд хориг тавих уу

Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэр хориг тавьдаг. Нэгэнт үхэн хатах зууралдсан ширээнээсээ гишүүд өөрийн дураар буухгүй. Тэд бүрэн эрхээсээ татгалзах хэмжээний ёс суртахуунтай хүмүүс биш. Иймээс Ерөнхийлөгч та, ЖДҮ-чдэд хууль зөрчсөн гэдгийг дахин сануулж, т

Утааг багасгах багахан санал

Утааг багасгах багахан санал

Утааг арилгаж чадалгүй жил тутам үрэн таран хийж буй олон тэрбум төгрөгөө цахилгаан станцууд болон цахилгаан түгээх шугам сүлжээний газарт олгож, хүйтний улиралд гэр хорооллыг цахилгаанаар өдөр шөнөгүй үнэгүй хангаж, мөн цахилгаан халаагуураар хангавал үр дүн өгөх биш үү

ЗТХЯ-д гарсан хүн амины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ баасан гаригт болно

ЗТХЯ-д гарсан хүн амины хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ баасан гаригт болно

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тухайн өдрийн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Тэгвэл баасан гаригт энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруутайг тогтоох шүүх хурлын товыг гаргана. Эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах юм. Одоогоор Б.Махбалыг цагдан хориод байгаа бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.   Энэ заалтад хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.