2019 оны 02 сарын 12 өдөр
Х.Бат-Ялалтыг цагдаагийн алба хаагчийн үхлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

Х.Бат-Ялалтыг цагдаагийн алба хаагчийн үхлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

Булган аймгийн Орхон сум хоёрдугаар баг Овоотын хөтөл гэх газарт Toyota Prado маркийн авто машин онхолдож нэг хүн нас барсан хэргийн тухай дуудлага 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Талийгаач нь Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга байв. Тэрээр Эрдэнэт хотод очиж тайлбар авахаар явж байсан бөгөөд хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон.