Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн өмнөд, маргааш өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна.

2019 оны 02 дугаар сарын 11-ний 20 цагаас 02 дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 29-31 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

2019 оны 02 дугаар сарын 13-наас 02 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.