Манай нам дотроо хагаралтай байгааг Монгол улсын иргэн бүр харж, бас мэдэж буй. Харин, энэ хагарал даамжирсаар өдгөө, Ардчилсан Нам “орших уу, эс орших уу” гэдэг хязгаарт хүрч ирээд байгааг олон хүн мэдэхгүй.
Улаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Өчигдрийн хуралдаанаар Жуковын хөшөөний ард талын талбайд олгосон газрын зөвшөөрлийг цуцлан нөхөн сэргээлт хийж, цэцэрлэг барих шийдвэр гаргасан байна.
Өршөөх гэдэг нь хэн нэгний гэм зэмийг уучлах, хэлтрүүлэх хэмээх утгыг илэрхийлнэ гэж Монгол хэлний их тайлбар толинд заажээ. Тэгэхээр санаандгүй байдлаар эс бөгөөс хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, “аавын гэр”-т ял эдэлж байгаа хүмүүсийн хувьд Өршөөлийн хууль гэдэг өнөөх авралын бурхан нь юм.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,234 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 266,680 болж нэмэгдэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа.
АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд танилцуулаад байгаа билээ. Манай сонин Их хурлын гишүүд, сайд, дүүргүүдийн Засаг дарга нар, дэд сайдууд, агентлагийн дарга нар ямар хөрөнгө орлоготойг дэлгэрэнгүй хүргэсэн билээ.
Засгийн газрын хуралдаанд ирэх оны төсвийн төслийг танилцууллаа. Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан байр сууриа илэрхийлэв.
Монгол Улс хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Гэтэл энэ өвчнийг анагаах зорилготой ХСҮТ маань хуучин шинэ удирдлагын гажиг, газар, тендерийн маргаан, ашиг сонирхлын зөрчлийн хэрүүлээрээ Монголоо шуугиулдаг. Ерөөсөө л ХСҮТ гэж хамаг будлианы “эх орон” боллоо л доо.
-Хүний эрхийн үндэсний комисст өнөөдрийн байдлаар “Ковид-19” цар тахалтай холбоотой 340 гомдол, мэдээлэл бүртгэгдээд байна. Үүний 122 нь 2020 онд, 218 нь 2021 онд ирсэн. Комисс өнгөрсөн жилүүдэд дунджаар 700 орчим гомдол, мэдээлэл хүлээж авч шийдвэрлэдэг байсан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан.
Үндэсний номын баяр 30 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд маргааш /2021.09.17/ нээлтээ хийнэ. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм.