|
Дээрх томилгоонуудыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах аж. Харин Б.Тулгын хувьд өмнө нь яригдаж байсан томилгооны саналаас татгалзсан гэх мэдээлэл байна.
“Ирээдүйн өв сангийн тухай” хуулийн дагуу 2022 оноос эхлэн Хүүхдийн мөнгөн хуримтлал үүсгэх, түүнээс мөнгөн хэлбэрээр авах хүсэлтийг хүлээн авч байгаа.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав.
УОК-ын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр Нийслэлийн Онцгой Комисс /НОК/-ын Шуурхай штабт ажиллалаа.
Нэгдүгээр сарын 14-нд Номхон далайн Хонга-Тонга-Хунга-Хаапай арлын усан доорх галт уул дэлбэрсний улмаас Тонга улс ертөнцөөс таслагдаад байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн.
Э.Бат-Үүлийн шоронгоос захидал бичих эрхийг прокуророос хаасан талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаагаас тодрууллаа.
Коронавируст халдварын улмаас Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт хаагдаж, дотоодод бараа бүтээгдэхүүний ховордож эхэлсэн.
Тэгвэл УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог “Үймүүлэлт”-ийн байнгын хороо болгож байгаа УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэнгийн хувьд УИХ-д ард түмнийг гэхээсээ илүүтэйгээр хувийн компаниудаа төлөөлөн суугаа гэвэл маргах хүн цөөн.
Сүүлийн хоногт улсын хэмжээнд 2,135 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 412,677 болж нэмэгдлээ.
Энэ сарын 15-ны өдөр 39 настай эмэгтэй салсан нөхөртөө зодуулж нас барсан байж болзошгүй хэрэг гарсан. Тодруулбал, талийгаачийг салсан нөхөр болох 31 настай М толгойн тус газарт мохоо зүйлээр удаа дараа цохиж, амийг нь хөнөөсөн байдаг.
-Төгсбуянтын зурхайн тооллоор Аргын тооллын хоёрдугаар сарын 2-нд XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн Цагаан сарын шинийн нэгэн болно. Өнгөрч байгаа жил “Цөөвөр” хэмээх төмөр үхэр жил, удахгүй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өчигдөр (2022.01.17) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Бодон гахай өөрийн зорилгыг биелүүлэх, өрсөлдөгчдөө давж гарахын тулд хөлдүүсээр (хөлдсөн шавар, элс) хуягладаг, сайн хуягласан үед бууны сум ч нэвтэрдэггүй гэж анчин өвгөд ярьдаг байв.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулах тухай холбогдох материалыг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралдав.