Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын замын цагдаагийн хэлтсийн алба хаагч, дэслэгч н.Наранбаатар "Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуургатай, зүүнээс баруун чиглэлийн авто замын хөдөлгөөн сийрэг байна. Үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой явахыг анхааруулж байна" гэв.
Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй.
Өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгийн зүүн хойд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр цасгүй бусад нутгаар 0.0-47.0 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Иргэн та 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 02 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
“УИХ-д нэр дэвшинэ” гэсэн хүн тойм алга. “Ямар ч байсан нэр дэвшинэ” гээд шийдчихсэн хүмүүс хаа сайгүй. Зарим нь бүр аль намаас яаж нэр дэвшихээ ч мэдэхгүй тууж явна. Тэднээс “Хуулиа сайн уншсан уу” гэж асуумаар байгаа юм.
-Хуулийн төслийг манай яам боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Хуулийг батлах эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал.
Малчид гамшигтай тэмцэж байна. Зун нь гантай золгосон Монгол орон өвөл, хавар нь зудын гамшигтай нүүр туллаа. Нийт нутгийн 80 хувь нь цасанд хучигдаж 100 см хүртэл зузаарчээ. Үндсэндээ энэ луу жилд сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цас унаж, хэдэн хэмээр даван хүйтэрч буйг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.