2026 оны 04 сарын 30 өдөр
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ

Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар С.Дамбажавыг томилжээ

С.Дамжабавыг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилоод удаагүй байгаа билээ. Замын-Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлаад буй. Үүнтэй холбогдуулан тус газрын дарга, удирдлага бүрэлдэхүүнд ийн өөрчлөлт хийсэн юм.

Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина

Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын зам буюу Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах 312 дугаар сургууль, цэцэрлэг хүртэл авто зам барихаар болжээ.

“Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ “Anionic Polyacrylamide” гэх бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ

“Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ “Anionic Polyacrylamide” гэх бодисыг тусгай зөвшөөрөлгүй ашиглажээ

"Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус тус авах шаардлагатайг зөвлөж байна.

1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв

1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. 

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар нийслэл Улаанбаатар хотыг тойрсон улс төр, эдийн засгийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө. 

Тавдугаар сарын 2-ны өдрөөс нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Тавдугаар сарын 2-ны өдрөөс нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

тээврийн автобусны төлбөрийн картыг тавдугаар сарын 2-наас эхэлж, нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. Энэ нь амар хялбар болж байгаа гэсэн үг. Шинэ систем дээр бүх төрлийн карт уншиж байгаа. Мөн UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина.

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд хэрэгжиж буй Солонго-1 орон сууцны хорооллоос Архивчдын гудамж буюу Нисэхийн авто зам хүртэл хоёр эгнээ бүхий 570 метр авто зам барина.

2026 оны I ээлжийн цэрэг татлага баасан маргааш эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага баасан маргааш эхэлнэ

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна. Энэ удаагийн цэрэг татлагын онцлог нь хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж, оролцох боломжтой юм. Үүнийг Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д заасан байдаг.