Сайн байцгаана уу нэгэн хүний хүсэлтээр энэхүү захиаг хүргэж бна... 2018.01.20нд тэр намг анх гуйж билээ.. Би ч зөвшөөрөхгүй нэг хэсэг явсаан 2-уулаа таарч тохирох хүмүүс бишээ нийлээд ч хэрэггүй гэж зөндөө л хэлсэн гэтэл тэр гуйсаар ажлаас ирж авна цэцгийн баглаа өгнө хөгжилтэй юмс их ярьдаг их л эмэгтэй хүний зовлонг ойлгодог юм шиг хайрлан халамжилдаг юм шиг сэтгэгдэл төрүүлсэн дээ удалгүй түүнд дасаж хайртай болж эхэлсэн....

Гэхдээ тэр намг ашиглахын төлөө гуйсан юм шиг бгаан жинхэнэ жүжигчин залуу бждээ гэдгийг одоо л ухаарч бна үнэхээр харамсалтай миний Монголын охид ийм залуутай битгий учраасай Би түүнийг найз нөхөд гэрийнхэн ажлын хамт олондоо хэлдэггүй байсан. Цагаан сарын шинийн2нд тэр манайд ирж хоносон яагаад гэвэл манайд хүн байхгүй бүгд нутаг явцгаасан бсан юм ирэх болоогүй байх гэж бодож байтал хэхэ тэр орой ах эгч нар ирээд гэрийхэндээ ингэж баригдсан юм даа. Маргааш нь манай гэрийхэнтэй танилцаад би тэрний гэрийхэнтэй танилцаа л төд удалгүй тэр надаас хэдэн төгрөг өгчих удаахгүй өгнөө гээл би ч за тэгээд өгчих байх гэж бодоод өгсөн.Ер нь эрэгтэй хүнд мөнгө өгч болдоггүй юм билээ. За тэгээд цагаан сар дуусаж төрсөн өдөр маань болсон. Надад баярын мэнд хүргээгүй юу ч өгөөгүй Надад найзлаж нөхөрлөдөг 2 сайхан бүсгүй байсан юм Тэр хоёроос маань хүртэл салгасан хүн шүү дээ шургасаар байгаад. Би одоо тэр 2той найзууд бишээ харьцахаа больсон харамсмаар... 3.8нд хүртэл надад баяр хүргээгүй ээ... 3.17ний орой манайд хоночихоод маргааш нь найзуудтгаа уулзана урилга өгсөн ёстой очихгүй бол болохгүй гээ л гарсан тэгээд 2-3ийн алдад залгасанаа 20н мянган төгрөг надаас нэхээд би мобайл байхгүй хүн хаанаасаа мөнгө явуулах вэ дээ явуулж чадаагүй юм л даа тэгсэн маргааш нь мсж ирж байнаа би чамаас болж утсаа ломбардсан одоо 70.000төгрг олж өг гээ л нэхээд би эгчээсээ зээлдээд дуугүй л өнгөрсөн дөө... Бас л орос явлаа чи надад 200г олж өг гээд би яахав за тэгээд ажил төрөл нь бүтэж л байвал гээд бас л өгсөөн.. Дараа нь надад зээл авч өг гэж шалсаар байгаад надаар зээл авхуулсан одоо болтол мөнгөө өгөөгүй банкнаас яриа л байна. Шүүхэд очно шүү удаан хугацаагаар төлөөгүй гээд 5 сард өгнө гэчихээд одоо хэдэн сар билээ 1 сар 3.2%ийн хүү гэдэг чинь маш их өсөж байгаа юм чинь... Хүүхэдтэй болмоор байна гээд хүсээд байсан хэрнээ намайг жирэмсэн болсон чинь надад ганц удаа ч эм тарианы мөнгө өгч байгаагүй фб маань блок хийгээд утсаа ч авахгүй за яахав дээ авах юм бол 1 л минут яриад таслана би тун удахгүй төрөх гэж байна банкны зээлтэй ажилгүй гэрийн хүн айлд байдаг үхмээр байна.... Амьдрал үнэхээр баргар байна яах ёстой юм бол доо