Оросын “Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино анх 2009 онд дэлгэцнээ гарч байжээ. Арван жилийн дараа 100 гаруй улсад, 36 хэлээр орчуулагдан гарсан байна.

“Маша ба баавгай” цуврал хүүхэлдэйн кино нь “YouTube”-ээр хамгийн олон удаа үзсэн хүүхэлдэйн киногоор Гиннесийн номонд бичигджээ. Тус цувралын “Маша+агшаамал” нэртэй ангийг хүмүүс YouTube-ээр 3,4 тэрбум гаруй удаа үзсэн байна.