Би нэг хүүхэдтэй, жирэмсэн байхдаа л салсан болхоор хүүхдийн ааваас өөр харах эр хүн байгаагүй өдийг хүрлээ.  Одоо юу ч байхгүй би хүнтэй суухгүй гэж боддог ч заримдаа бас амьдралд ам гарч болохгүй юм.

Ер нь хүн гэдэг чинь амьдралд их л түшигтэй юм тэгээд ер нь хэн нэгэнтэй харилцаа үүсгэнэ гэж бодохоор л миний хүүхдийг загнавал зодвол гадуурхвал яана гээд ерөөсөө хүнтэй харьцаж чадахгүй юм. Ганц бие болоод 3 жил боллоо. Энэ айдсыг хэвээрээ заримдаа энэ айдас нь зөв, надад сэрэмж болж хүүхэд бид 2г гадны нөлөөнөөс хамгаалж байна гэж боддог ч заримдаа яагаад би ч бас залуу хүн шүү дээ ч гэж бодох шиг. Энэ айдсыг насаараа айж яваад давахгүй л байх тэ. Сэтгэл зүйчид очих ёстой юм болов уу Жич : пост уншчаад секс хамтрагч болоё, санхүүгээр туслая нтр гээд байдаг хүмүүс битгий коммент бичээрэй, азаар би ажилтай мөнгө хэрэггүй, секс хамтрагч нтр гэж балай гадаадынхныг дуурайсан завхарсан юм бүүр ч хэрэггүй, баярлалаа