Нарийн бэлхүүс, том хөх, зузаан уруултай гоо сайхны хагалгаанаас бий болсон энэ бүсгүйн мөрөөдөл нь Барбитай адил болох хүсэл.

Тэрбээр өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр 15 мянган фунтыг гоо сайхны мэс засалд зарцуулаад байгаа гэнэ. Барби шиг төрхтэй болохыг хүсэгчдийн бүлгэм байгуулсан тэрбээр өөрийн гэсэн хувийн компани хүртэл байгуулаад байгаа аж. Өөрийн гадаад үзэмжийг Бимбо хэмээн нэрийдсэн бөгөөд Барби төрхтэй гэсэн утга аж. Түүнчлэн энэ төрлийн загвар сонирхдог охид хүүхнүүдэд зориулсан хувцас зэргийг борлуулах бизнес эхлүүлжээ. Инстаграмд 289 мянган дагагчтай түүнийг дэмжигчид Барби шиг болохын тулд хийж буй ажлыг ихээхэн дэмждэг гэнэ.