ХУД-т барилгын дээврээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үсэрч, нас баржээ.Тодруулбал "Худ-ийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй 2 хүн үсэрчихлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өглөөний 09:30 минутад ирсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр " Яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэг дээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа” гэв. 

Дуудлага мэдээллийн дагуу ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход эмэгтэй нь газар дээрээ нас барсан. Харин эрэгтэй нь яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдээд нас барсан аж.