Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны эцсийн байдлаар 170.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 85.7 (50.4хувь) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 56.4 (65.8хувь) мянга нь Улаанбаатар хотод, 9.6 (11.1хувь) мянга нь Төвийн бүс, 8.9 (10.4хувь) мянга нь Хангайн бүс, 7.4 (8.6хувь) мянга нь Баруун бүс, 3.5 (4.1хувь) мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.