Энэ сарын   21-22-нд шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр, нөхөр хоёр архидан согтуурч, үл ялих шалтгаанаар маргалдан, нэгнээ хөнөөсөн хэрэг гарчээ. Тус хороонд оршин суух 58 настай, эмэгтэй Н нөхрийн хамт архидан согтуурч, нөхрийнхөө хөлд гурван удаа хутгалж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлджээ.Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ба сэжигтэн Н-ийг цагдан хориод байна.