НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлоор 225 сая төгрөгийн супер азтан тодорсон. Гэхдээ азтан өнөөдрийг хүртэл сугалааны урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй байна.

Хонжвор таарсан иргэн хүсэлтээ гаргасны дараа олон нийтийн өмнө хонжвороо авах боломжтой эсэхийг өөрөөс нь тодруулаад эргэн мэдээлэх болно гэж Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан хэллээ.

Журмын дагуу сугалаанд хонжвор хожсон иргэн урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй бол сугалаа зохион байгуулагдсанаас хойш 72 цагийн дараа гар утсанд нь мессэжээр мэдэгддэг юм байна.